Энэтхэг
улсад нэгэн эр шивэртэй оймсноосоо болж автобусанд хамт зорчиж явсан иргэдтэй
маргаан дэгдээсний улмаас баривчлагдсан байна. 27 настай Пракаш Кумар гэх эрийн
эсрэг иргэд гомдол мэдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад болсон хэмээн
буруутгажээ.
Иргэдийн
дунд нэлээд маргаан дэгдээсэн уг хэрэг тус улсын нийслэл Дели хотод болсон
бөгөөд хэрэгтэн эрийг гутал, оймсоо тайлснаас ийнхээ хэрэг мандсан байна.
Зорчигчид түүнээс оймсоо цүнхэндээ хийхийг хүсэхэд тэрээр татгалзаж, ширүүхэн
маргалджээ.Харин автобусны
жолооч зорчигчдоо шууд цагдаагийн газарт аваачсан байна. \”Hindustan Times” сонинд уг хэргийн
эзэн ноён Кумар ярихдаа өөрийнх нь оймсонд ямар ч асуудал байгаагүй, зорчигчид
шалтгаангүй түүн рүү дайрсан гэжээ. Харин цагдаагийн газраас түүнийг батлан
даалтад гаргасан байна.
Орчуулсан Б.Болормаа