\”Киви” хамтлаг анх 2004 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 нас хүрчээ. Тус хамтлагийн төрсөн
өдөр өчигдөр тохиосон байна. Анх тэд Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ
эхэлж байсан. Харин одоо Д.Уламбаяр, Ц.Намуун, П.Алтанцэцэг гэсэн гурван гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бол дуучин Ц.Намуун саяхан ээж болжээ.Тус хамтлаг байгууллагдснаас хойш тус хамгийн гишүү байсан Э.Энхзол, Б.Халиун, Б.Солонго нарын гурван гишүүн гарсан билээ.