Жүдо бөхийн токиогийн их дуулга тэмцээний
эмэгтэйчүүдийн -48кг-д зодоглосон дэлхийн аварга М.Уранцэцэг \’С\’ хэсгийн аварга боллоо.хэсгийн
аваргын төлөө БНСУ-ын жүдоч Жеон Бо-Кюүнтэй барилдаж вазари үнэлгээгээр ялав. Ингэснээр хагас шигшээд Загребийн Гранприд түрүүлээд буй Японы Эндо Хиромитэй барилдах юм. Өнгөрсөн 2016 оны Токиогийн Их дуулгын шигшээд М.Уранцэцэг солонгосын жүдочийг торгуулиар ялж түрүүлж байжээ.