НҮБ-ын Умард Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол улсад гэрээгээр
ажиллаж байгаа 1,200 орчим ажилчинг энэ онд багтаан нутаг буцаахаар болжээ. Өнгөрсөн
есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс орнуудад 100,000 орчим Хойд Солонгос иргэн ажиллаж, жилд 500 сая орчим долларын орлогыг улс орондоо илгээж байна гэсэн тоог
НҮБ гаргасан байна. Гэвч НҮБ-ын аюулгүйн зөвлөл тус улс энэхүү мөнгийг цөмийн зэвсгийнхээ хөтөлбөртөө зарцуулж
байна хэмээн үзэж байгаа тул гишүүн улс орнууддаа Умард Солонгосын ажилчдын гэрээг цуцалж, нутагт нь буцаахыг тушаасан юм. Тиймээс энэхүү хоригийн хүрээнд Монгол улсад ажиллаж
байгаа тус улсын иргэдийн ажлын гэрээг сунгалгүй энэ онд багтаан нутаг буцаах болсон
талаар албаны хүн мэдэгджээ. Монгол улсын Гадаад хэргийн яамын төлөөлөгч \”НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд Умард Солонгосын ажилчдын хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болж байгаа бөгөөд Монгол улс энэхүү хоригийг бүрэн мөрдөж,
хэрэгжүүлэх болно” хэмээн ярьжээ. 2013 оны байдлаар Монголд Хойд Солонгосын 2,123 ажилчин ажиллаж байгаа гэсэн дүн мэдээ байсан бөгөөд түүнээс хойш уг тоо жил бүр буурсаар өнөөдөр 1,190 ажилтан үлдээд байгаа юм байна. Умард Солонгосын ихэнх ажилчид
ОХУ, Хятадад ажилладаг ба мөн түүнчлэн Ази, Африк, Европ, Ойрх Дорнодод ихээхэн хэмжээгээр ажиллаж хөдөлмөрлөдөг ажээ. Тэд хоногт 12-16 цаг ажилладаг бөгөөд тэдний ажлын хөлсний 70-90 хувийг нь
Хойд Солонгосын Засгийн газар авдаг гэсэн тооцоог АНУ-ын төрийн департмент гаргаж
байжээ Ж.Бат