Хэнтий аймаг Швейцарийн хөгжлийн агентлагийн \”Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг төрийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж буй анхны \”Загвар аймаг\” болжээ.
\”Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, тус аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газартай хамтран төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус аймгийн Дэлгэрхаан, Батноров, Батширээт, Норовлин, Хэрлэн сумын Өлзийт тосгонд уг төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Энэхүү төсөл 2017-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд саяхан дээрх сумдад байгуулагдсан бүлэг, хэсгүүдийн ахлагч нарыг чадавхжуулах, орон нутагт хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг боловсруулах ахисан түвшний сургалтыг Чингис хотноо зохион байгууллаа.Сургалтад хамрагдсан бүлэг хэсгүүдийн ахлагч нар сургалтаас авсан мэдлэгээрээ орон нутагтаа сургалт явуулж, бүлэг хэсгийн гишүүдээ чадавхжуулах юм байна.