Төв аймагт самар түүхээр
яваад алга болсон 48 настай эрэгтэйг Онцгой байдлын албаныхан эрэн хайж байна.
Тус аймгийн \”Өнгөлжин\” гэдэг газар Хэнтий аймгийн харьяат 48 настай
сэтгэцийн эмгэгтэй эрэгтэй өнгөрсөн 11-р сарын 25-нд хамт самар түүхээр явж
байсан хүмүүсээсээ зугтан алга болсон бөгөөд түүнийг маргааш нь эсэн мэнд олсон
ч уг эрэгтэй дахин алга болжээ. Одоогийн байдлаар уг эрэгтэйг 23 хүн эрэн хайж
байгаа ба өчигдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1
автомашинтайгаар нэмэлтээр эрэн хайж байгаа ажээ.
Ж.Бат