Энэ сарын 01-03-ны хооронд Замын цагдаагийн албаны
ЖШУХ нийтдээ 902 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 663
дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас алдсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлэн
саатуулжээ.
Улсын хэмжээнд
эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж, амь насаа
алдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183
байгаа нь өмнөх оноос 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам
тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байснаас
гарсан байх тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй
замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай гэж Замын цагдаагийн газраас анхааруулж байна.