Шинэ Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй
олгогддог ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хороололд
амьдарч байгаа айл өрхүүдийг орон сууцанд хамруулах шаардлагатай. Гэвч урьдчилгаа 30 хувь төлөөд орон сууцанд
орох иргэд ховор байгаа тул ипотекийн зээлд тавигддаг нөхцөлүүдийг өөрчлөх
шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд 30 хувийн
урьдчилгаа 20 хувь болж буурах боломжтой. Мөн ипотекийн зээлийг арилжааны
банкаар дамжжлах уу, үгүй юу гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа юм байна. Ипотекийн зээлийг 2013 оны зургадугаар сараас
эхлэн хэрэгжүүлснээр 90 мянга орчим айл өрх хамрагджээ.