Америкийн 18 настай иргэнийг 50 гаруй бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлан саатуулсан талаар АНУ-ын Калифорни мужийн Риверсайд хотын Цагдаагийн газраас өнөөдөр мэдэгдлээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр уг этгээд найм болон дөрвөн насны хоёр хүүхдийг хүчиндсэнээ ээждээ утсаар хэлжээ. Үүний дараа ээж нь түүнийг цагдаад мэдэгдэж, уг этгээдийг баривчилсан байна.Сэжигтэн этгээд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд янз бүрийн хотуудад 50 гаруй хүүхдийг хүчирхийлснээ цагдаад байцаагдах үеэрээ мэдүүлжээ. Одоогоор уг хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд АНУ-д энэ төрлийн гэмт хэргийг маш хүнд гэмт хэрэгт тооцдог юм байна.
Ж.Бат