Энэ сарын 1-ний өдрөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим
ажилтан угаарын хийд хордсон шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад
хүргэгдэж байгаа талаар бид мэдээлсэн. Харин ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох
мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын
голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын
үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож,
хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, талаар ярилцлаа.
Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51
хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа юм байна. Харин гурван хүний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн
явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох
албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын
халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирусийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг
үгүйсгээд байна.
НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг
\”өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай
удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна.