2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач хаалгаа тайлж өгөхгүй олон хоног байснаас үүдэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр уг эмэгтэйг амиа алдсан байдалтай олсон билээ.
Тухайн үед цагдаагийн байгууллага уг хэргийг цаг алдалгүй илрүүлсэн бөгөөд өндөр настай эмэгтэйг ач охинтой нь үерхдэг байсан залуу шунахайн сэдлээр хөнөөсөн болох нь тогтоогдсон байна. Сэжигтэн этгээд нь ХБНГУ-д төрсөн, 24 настай залуу байсан бөгөөд шүүхээс уг этгээдэд 25 жилийн ял буюу ялын дээд хэмжээг оногдуулж байжээ.
2015 онд уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна.
Харин өнөөдөр Улсын Дээд шүүхээр уг хэргийг хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил бол болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ж.Бат