Өмнөд Солонгосын
арми нэгэн тусгай ангийг албан ёсоор байгууллаа. Ангийн зорилго Хойд Солонгосын
удирдагчийг барих гэв. 1000 орчим тусгай бэлтгэгдсэн цэргээс бүрдэх уг
ангийг \”Удирдлагыг солих бүлэг” гэж
нэрлэжээ. Яг л АНУ-ын Рэйнжир, Дэлта хүчин шиг тусгай цэргүүдийн анги юм.
Шинэ анги дайн
эхэлсэн тохиолдолд Ким Жон Унаас гадна Хойд Солонгосын төрийн өндөр албан
тушаалтнуудыг олзлох, цөмийн болон пуужингийн байгууламжуудыг эзлэх зорилготой
юм. Өмнөд Солонгос уг ангийг 2019 онд байгуулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч
асуудал хурцадсан учраас наашлуулсан гэж тайлбарлаж байна.