Японы Ханеда нисэх онгоцны буудалд өчигдөр сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан тус улсын анхны дохионы хэлээр ярьдаг, нийтийн утасны бүхээг ажиллаж эхэлжээ. Тус улсын Ниппон сангаас ивээн тэтгэн бүтээлгэсэн энэхүү утасны бүхээгийг НҮБ-ын Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрт зориулан суурилуулсан бөгөөд цаашид дотоодын нисэх онгоцны буудлуудад ийм бүхээгүүдийг суурилуулах ажээ.
Ханеда нисэх онгоцны буудалд суурилуулсан хоёр утасны бүхээг нь өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үнэ төлбөргүй ажиллах юм байна.
Ж.Бат