Налайх дүүргийн
123, 208 дугаар цэцэрлэгийн дэргэд 30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэр
цэцэрлэг нээлтээ хийлээ. 123 дугаар цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийг
Тайваны хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан бол 208 дугаар цэцэрлэгийн
дэргэдэх гэр цэцэрлэгийг Гүүд нейборс ОУБ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан байна.
Хоёр гэр цэцэрлэг
байгуулагдснаар 60 хүүхэд гэртээ цоожлогдох, үүнээс болж учрах эрсдэлээс
аврагдлаа гэж нээлтэнд оролцсон хүмүүс хэлж байна. 2017 онд Налайх дүүргийн
хэмжээнд эрүүл мэндийн чиглэл рүү ихээхэн анхаарсан бол ирэх 2018онд
боловсролын салбарт ач холбогдол өгч, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх
анхаарч ажиллана гэж албаныхан хэллээ.