Налайх дүүргийн
нүүрсний уурхай үүсэн байгуулагдсны 102 жилийн ойн хүрээнд Боловсролын
салбарынхан ахмад уурхайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн өдөрлөг
арга хэмжээнд 30 гаруй ахмад уурхайчин оролцож, дурсамж яриа өрнүүлсэн юм. Мөн
энэ арга хэмжээг угтан сурагчдын дунд гар зураг, зохион бичлэг, шүлгийн гэх мэт
уралдууныг зохион байгуулж, бүтээлүүдийг танилцуулсан байна. Сурагчид ахмад
уурхайчдаас асуулт асууж сонирхолтой түүх сонсохын зэрэгцээ, тэдэнд тохиолдсон
хөгтэй явдлуудаас сонирхож, хөгжилдөөд авлаа.