\”Cathay Pacific” агаарын хөлгийнхөн Япон улсын
газар нутаг дээгүүр нисч өнгөрөх замдаа Умард Солонгосын пуужингийн туршилттай
төстэй сэжигтэй зүйл олж харсан тухайгаа мэдэгджээ. Нислэгийн багийнхан дэлхийн
агаар мандалд нэвтрэхийг завдсан нэгэн пуужинг харсан хэмээн мэдэгдсэн аж. Гэхдээ
түүнээс болж нислэгийн замаа өөрчлөх шаардлага гараагүй гэнэ.
11 дүгээр сарын 29-ний өдөр Умард
Солонгосын зүгээс АНУ-ын аль ч хэсэгт хүрч чадах тив хоорондын баллистик
пуужинг туршсан гэх мэдээлэл цацагдсан юм. Өмнөд Солонгос болон АНУ-ын
хамтарсан хамгийн том цэргийн сургуулилт эхэлснээс хойш ийнхүү маргаан хурцдаж,
пуужингийн туршилтыг Пхеньянаас эрчимжүүлээд байгаа юм. Өнгөрөгч сарын 29-нд
хөөргөсөн пуужин нь тэдний туршсан хамгийн хүчтэй пуужин гэх бөгөөд энэ нь
Японы тэнгист газарсан нь өмнөх туршилтаас илүү хол газарт ийнхүү буусан гэнэ.
\”South China Morning Post” сонинд нийтэлснээр
\”Cathay Pacific” хөлгийн
үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Марк Хое нэгэн ажилтандаа \”Бидний
байршилд маш ойрхон БНАСАУ-ын харвасан пуужинг харж байна” хэмээн зурвас бичсэн
байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын хоёр ч онгоц АНУ-аас Сөүл рүү нисэх замдаа тус
пуужинг харсан хэмээн мэдэгджээ.Харин бусад улс орнууд Умард
Солонгосыг урьдчилсан мэдэгдэл хийж анхааруулахгүйгээр пуужингийн туршилт хийж,
агаарын тээврийнхнийг эрсдэлд оруулж байна хэмээн буруутгажээ.
Орчуулсан Б.Болормаа