Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Бага ангийн сурагчид 12-р сарын 29-өөс ирэх оны 1-р сарын 18, дунд болон ахлах ангийнхан 1-р сарын 5-аас 18-ны өдрийг хүртэл тус тус амрах ажээ. Хөдөө орон нутгийн сургуулийн хувьд бага ангийнхан 12-р сарын 29-өөс шинэ оны нэгдүгээр сарын 11, дунд ахлах ангийнхан 1-р сарын 5-аас 11-ны өдрүүдэд амрах хуваарьтай юм байна
Ж.Бат .