Дорноговь аймгийн
Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай
Д.Сэржмядагохин энэ сарын 2-ныөдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж
гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнээс хойш 28 хоногийн хугацаа өнгөрлөө.
Гэвч өдийг хүртэл сураг чимээгүй хэвээр байна.Сураггүй алга болсон охиныг
эрэн хайх ажлын хэсгийн ахлагч цагдаагийн хурандаа
Г.Эрдэнэбаатартодруулахад”Энэ сарын 17 өдөр дугаарын нууцалсан
дугаар залгаж, охиныг эрээн хотод байна
гэсэнмэдээллийгөгсөн.Үүний дагуу Эрээн хотын цагдаагийн
газартай холбогдож, ажлын хэсгийг ажилласан. Гэвч худлаа мэдээлэл байсан.
Дугаар нууцалж залгасан этгээдээс мэдүүлэг авахад таамаг дэвшүүлсэн залгасан
гэдэг тайлбарыг өгсөн.ЕБСгадуур эргэлдэж
хүүхдүүдэдмөнгө, чихэр өгнө гэж хоргоодог 6
иргэнийгтогтоогоод шалгасан. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө
ажиллана. Эрлийн ажиллагааг зогсоохгүй гэдгийг хэлсэн” юм.
Эрлийн
ажиллагааны хүрээнд 140 гаруй хүнийг байцаажээ. Үүнээс 36 иргэнийг сэжигтнээр
татаж мэдүүлэг аваад байгаа юм байна. Мөн эрлийн ажиллагаанд худал яриа
тогтоогч төхөөрөмж,эрч нохойг ашиглаж байгаа бөгөөд хэрэг гарснаас
хойш бүххөдөлгөөнддүн шинжилгээ хийж байгаа гэнэ.