Исламын улс бүлэглэлийн алан хядагчид олзлогдсон Сирийн нисэгчийг амьдаар нь
шатааж алжээ. Энэ талаар Их Британы Daily
Mail сонинд мэдээлсэн байна. Тус
сонины мэдээлснээр өнгөрсөн оны 4-р сард Сирийн нисэгч Аззам Эйдийн нисэж явсан
Миг-23 онгоц алан хядагчдад сөнөөгдөх үед тэрээр ИУ бүлэглэлийнхэнд олзлогдсон
бөгөөд түүнийг шатааж алсан нь алан хядагчдийн өөрслийнх нь авсан дүрс
бичлэгээр бүрэн батлагджээ. Уг дүрс бичлэгт алан хядагчид Сирийн нисэгчийн
толгойных нь үсийг хусаж, ягаан өнгийн хувцас өмсүүлэн хүзүүнд нь гинж зүүж,
модонд хүлэн амьдаар нь шатааж байгаа дүрс бичлэг байгаа юм байна. Daily
Mail сонины мэдээлж байгаагаар энэ
нь ИУ бүлэглэлийн олзлогдсон хүнийг амьдаар нь шатаан алж буй хоёр дах
тохиолдол бөгөөд үүгээрээ тэд өөрсдийнх
нь баазад агаараас цохилт өгч байгаа эвслийн цэргийн нисэх хүчнийхэнд сануулга
өгөх зорилго агуулж байгаа ажээ. ИУ бүлэглэлийн алан хядагчид мөн өнгөрсөн оны
8-р сарын 23-нд Ливийн үндэсний армийн харуулын цэгт халдлага хийж байсан
бөгөөд энэ үеэр тэд Ливийн олзлогдсон 10
цэрэг, 2 энгийн номхон иргэнийг дүүжлэн хороож байжээ.
Ж.Батдорж