Сүхбаатар аймагт жилийн эцсийн хүн ам, хөдөө аж ахуйн тооллого энэ сарын 07-ноос 17-ны хооронд явагдана. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн удирдлага ард иргэддээ хандаж, хүн, малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох, засаг захиргааны бүртгэлээс хоцрох, хаягдах, давхар бүртгүүлэхгүй байх тал дээр анхаарч, иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалсан байна.
Тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэлэхдээ \”Энэ жилийн тооллогын гол онцлог нь малчдын тэтгэвэрийн насыг наашлуулах санал гарсантай холбоотойгоор малчдын мэдээллийг илүү нарийн авч мөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй малчдын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авна. Мэдээж хүн бүр энэ тооллогод хамрагдах ёстой. Малаа тоолуулаагүй малчдад хуулийн дагуу хариуцлага тооцно. Аймгийн тооллогын комисс 24 гишүүнтэйгээр батлагдаад байна. Хамгийн гол нь иргэд маань тооллогдоо идэвхтэй оролцох хэрэгтэй байна\” гэлээ.