Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч
нар хамтарсан үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Хоёр улсын эмч нар энэ сарын 5-7-ны
өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр харьяалал хамаарахгүй үзлэг хийх бөгөөд
үзүүлэхээр ирж буй иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний
бичигтэйгээ ирж үзлэгт хамрагдах боломжтой юм байна.
Энэ үеэр Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор,
профессор Санжэй Сингх Неги нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцох
ажээ.
Ж.Бат