2017 онд Сьерра –Леонд олдсон дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ Нью-Йорк
хотод болсон дуудлага худалдаагаар 6.5 сая ам доллараар зарагджээ. 709 каратын уг алмаз эрдэнийг Сьерра-Леоны өмнө
зүгийн Коно хэмээх газраас олсон бөгөөд энэ нь урьд өмнө дэлхийд олдож байсан
алмаз эрдэнүүдээс хэмжээгээрээ 14-д орох үнэт чулуу юм байна. Их Британы мэдээллийн хэрэгсэлийн мэдээлж
байгаагаар энэхүү алмаз эрдэнийг нэрт үнэт эдлэл урлаач Лоренс Графф худалдаж
авсан ажээ. Уг үнэт чулууг олсон Сьерра –Леоны хайгуулчид анх улсдаа өгөхдөө түүнийг
дуудлага худалдаагаар зарж борлуулан улс орондоо ашиг тусаа өгнө гэж үзсэн юм
байна.
Ж.Батдорж