\”Монгол Монголоо бус харин Монгол залуус зүй бус аашилсан
хятадыг залууг зоджээ” гэсэн мэдээллийг уншчихаад хүний нутагт танхайрсан хоёр
залууг өмгөөлөх нь юу юм бэ. Эх орныхоо нэр хүндийг унагасан, хүний биед санаатай гэмтэл учруулсан залуус хууль дүрмийн дагуу хариуцлагаа хүлээгээд явах
биз.

Харин \”цахим ертөнцийнхөн” минь тэдэнд ял тулгахаа
болиоч.
Японд \”Метронд утсаар чанга ярихыг хориглодог” хууль,
дүрэм бий. Энэ дүрмийг биелүүлэхийг манай залуус хятад залуугаас шаарджээ. Гэвч
өнөөх нь шаардлагын биелүүлэхийн оронд тэдний өөдөөс нулимж, зүй бус харьцсан
байна. Нүүр рүүгээ нулимуулчихаад зүгээр зогсох нь утгагүй. Тэгээд л омог
ихтэй Монгол залуусыг цусанд нь байдаг \”өвчин” хөдөлсөн байх. Харин \”цахим
ертөнцийнхөн” бид л асуудлын учрыг ухаж ойлгосонгүй дээ.
Гэхдээ энэ тайлбарын дараа танхайрсан залуусыг өмгөөлөх
нь утгагүй. Харин бид л асуудалд шууд ханддаг, бусдыг шууд ялладаг түрэмгий
зангаа л засах хэрэгтэй байна.