Бид биеийн тамирын дасгал хийхэд ихэвчлэн гэдэс, хөл, өгзөгтөө хамгийн их анхаарч харин гараа бүр мөсөн мартсан байдаг. Тиймээс та бүхэн дараах 6 дасгалыг хийж гараа гуалиг болгоорой.
1. Гар тойрог
- Хөлөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно.
- Гараа сунган шалтай праллель байрлал авна
- Гараа нь цагийн зүүний дагуу эргүүлээрэй.
- 20 удаа тойрог хийж 15 секунд амарна.
- Энэ дасгалыг 10-15 дахин давт
2. Хайч
- Гараа шулуун байрлалтай сунгана.
- Гараа аваад, нүүрнийхээ харалдаа эгц авчирна. Хоёр гар нь тал талаасаа давхцаж байна.
- Анхны байрлал руу гараа буцаана.
- Энэ дасгалыг 20 удаа давтана.
- Гараа 15 секундын турш амраана.
- 10-20 удаа дасгалаа давт.
3. Бөмбөг
- Хөлөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно.
- Бөмбөгийг сэгсэрч буй мэт цагийн зүүний дагуу дугуйнуудаа хий.
- Эдгээр хөдөлгөөнийг 20 удаа давт.
- Гараа доош нь тавьж, 10-15 секундын турш тайвшруулна.
- 8-10 удаа дасгалаа давт.
4. Тохойгоо сунгах ба татах
- Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно.
- Гараа сунган шалтай праллель байрлал авна
- Гараа зангидаж, тохойгоороо нугална. Энэ таны суганы харалдаа түвшинд байна.
- Анхны байрлал руу гараа буцаана.
- Энэ 20 удаа давтана.
- Гараа 15 секундын турш амарна.
- Дасгалыг 10-15 удаа давтан хийнэ.
5. \”Namaste\” дасгал дээрээс доош
- Босож зогсоод гараа өргө.
- Толгойн ард алгаа нийлүүлэн тохойгоороо нугална.
- Алга нийлүүлсэн байдлаар доошоо чиглэлтэй хөдөлгөөн хийнэ.
- Эдгээр хөдөлгөөнийг 20 удаа давтана.
- Гараа доош нь тавьж, 15 секунд амарна.
- Дасгалыг 10-15 удаа давтан хийнэ.
6. Татах түлхэх дасгал
- Өвдөгөө бага зэрэг нугалж, биеэ урагшлуулаарай.
- Гараа дээшээ урагшаа өргөх хэрэгтэй. Дараа нь тохойгоороо нугална. Гараа зөөж байгаа мэт хөдөлгөнө.
- Эдгээр хөдөлгөөнийг 20 удаа хий. Дараа нь шулуунаар 20 секундын турш гараа тавина.
- Энэ дасгалаа 5-10 удаа давт.