Болливудын алдарт жүжигчин,
продьюсер Шаши Капур 79 насандаа таалал төгслөө. \”Deewar” болон \”Kabhie Kabhie”
зэрэг киногоороо нэлээд нэрд гарсан тэрээр хэсэг хугацаанд өвчтэй байсан бөгөөд
эмнэлэгт эмчлүүлж байхдаа ийнхүү нас барсан байна.
Шаши Капур нь Энэтхэгт хэдэн арван
жилийн туршид Хинди кино үйлдвэрлэлээрээ ноёрхсон Капурын вант улсын нэгэн
гишүүн байсан билээ. 2011 онд тэрээр Энэтхэгийн засгийн газраас иргэдийн
хүндэтгэлийг хүлээсэн Падма Бхушан шагнал, мөн үндэсний хэмжээний хэд хэдэн
кино шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн Британи болон Америкийн олон тооны кинонд
дүрээ мөнхөлсөн аж.
Капур нь Мумбай хотын баруун хэсэгт
орших Kokilaben Dhirubhai Ambani эмнэлэгт байхдаа таалал төгсчээ. Түүний зээ
хүү, жүжигчин Рандхир Капур нь Энэтхэгийн Press Trust сонинд \”Миний өвөө олон
жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөөрний өвчнөөсөө болж таалал төгслөө. Диализаар
өвдөөд байсан юм” хэмээн ярьжээ. Оршуулгын ёслол Мягмар гаригийн өглөө болсон
байна.
Нэрт жүжигчин Капур нь 1978 онд
Мумбайн домогт Притхви театрт ажиллаж байхдаа Англи жүжигчин Женнифер Кендалтай
гэрлэж байжээ. Тэрээр жүжигчиний гараагаа хүүхэд байхдаа эхлүүлж, 150 гаруй
дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлжээ.