Японы
автомашин үйлдвэрлэгч Nissan
компани ирэх оны гуравдугаар сараас жолоочгүй таксинуудыг үйлчилгээнд
гаргаж эхлэхээр төлөвлөжээ. Тоглоом, эрүүл мэндийн асаргаа, программ хангамж, автомашин үйлдвэрлэлийн
салбарт үйл ажиллагаа явуулагч DeNA
компанитай хамтран энэхүү шинэ төслийг эхлүүлэх аж.
Зорчигчид
нь тусгай аппликейшн ашиглан дуудаж үйлчлүүлэх энэхүү такси үйлчилгээнд Nissan Leaf цахилгаан машиныг
ашиглах юм байна. Nissan нь General Motors болон Volvo нарын нэгэн адил
жолоочгүй автомашины үйлдвэрлэлд хөл тавьж байгаа юм. Үнэ төлбөргүй туршилтын
үйлчилгээг ирэх гуравдугаар сард хоёр долоо хоногийн турш үргэлжлүүлэх аж. Харин
Easy Ride систем нь
Япон улсад 2020 онд эхлэх боломжтой гэнэ.
\”Энэхүү
үйлчилгээ нь хүрэх гэсэн газартаа өөрийн тааваар аялахыг хүссэн хүмүүст
зориулсан, илүү их эрх чөлөөт орчныг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Ингэснээр
үйлчлүүлэгчид бүхий л үйлчилгээг дуустал гар утасны аппликейшнийг ашиглан, төлбөрөө
төлөх юм” хэмээн Nissan
компанийн мэдэгдэлд дурджээ.
Туршилтын
явцад Японы хууль дүрмийн дагуу ажилтнуудын нэг нь жолоочийн суудалд байнга
сууж хянах юм байна. Өнөөдрөөс нэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд
үйлчлүүлэгчид орон нутгийн замд үйлчлүүлэх боломжтой аж.Түүнчлэн
Японы робот үйлдвэрлэгч ZMP
компани нь 2020 оны Токиогийн олимпод зориулж тус хотын такси оператор
компанитай хамтран жолоочгүй такси үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа
гэнэ. Мөн Uber компани
энэ төрлийн үйлчилгээг эхлүүлэхээр Volvo
пүүстэй гэрээ байгуулж, 24 мянган машин худалдан авахаар тохиролцжээ. Google-ийн толгой
компани Alphabet-ийн
эзэмшилд байдаг Waymo пүүс ч
мөн жолоочгүй автомашины туршилтаа хийхээр төлөвлөсөн байна.
Орчуулсан Б.Болормаа