Google компаниас 2018
онд YouTube сувагт
тавигдсан хүчирхийллийн хэт туйлширсан агуулга бүхий бичлэгүүдийг устгахад 10
мянга гаруй хүн ажиллуулна гэж гүйцэтгэх захирал нь мэдэгдлээ.\”Daily Telegraph” сонинд Сьюзан Вожицки
ярихдаа, \”Зарим
хэрэглэгчид YouTube сувгийг
ашиглан зарим хэрэглэгчид иргэдийг төөрөгдүүлсэн, буруу зүйлд уриалан удирдсан,
хорлож хохироох зорилготой бичлэгүүдийг тавьдаг байсан бол компьютерт суурилсан
технологийг ашиглан ийм хэт туйлширсан дүрс бичлэгүүдийг олох боломжтой болсон”
хэмээжээ.
Зөвхөн
өнгөрөгч зургадугаар сараас хойш энэ төрлийн 150 мянга гаруй бичлэгийг олж
утсгасан байна. Энэ оны гуравдугаар сард Их Британийн засгийн газар зохисгүй
утга агуулга бүхий дүрс бичлэгүүд тавьдаг хэмээн YouTube дэх зар сурталчилгааг түдгэлзүүлсэн билээ. Түүнчлэн
есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассемблейд тавьсан илтгэлдээ Их Британийн
ерөнхий сайд Тереза Мэй тус сувгийг хоёр цагийн дотор террорист материалуудаа
авч хаяхыг шаардаж байжээ. Тэрээр террористуудын дураараа цэнгэж байгаа онлайн
орон зайг дуусгавар болгохыг дахин дахин уриалсан аж. Түүний мэдэгдсэнээр ажилтнууд
нь зургадугаар сараас хойш хэт даврагсдын хоёр сая гаруй бичлэгийг олж
илрүүлсэн аж.
Орчуулсан Б.Болормаа