U money карт ашигладаг иргэд ирэх бямба гаригаас нийтийн тээвэрт суухдаа хөнгөлөлт эдэлнэ.
Тодруулбал, нэг удаагийн дамжин суулт
үнэгүй болно гэж \”Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлжээ.
Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй
зорчигчийн карт бүрт хамаарах юм байна. Зорчигч картаа уншуулахад дамжин
суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дугарах юм байна.
Дамжин суултын хоорондын хугацаа 30 минут байх бөгөөд энэ хугацаанаас
хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхгүй болох аж. Харин дахин дамжин суултын
хөнгөлөлт эдлэхийн тулд өмнөх хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас дөрвөн цагийн дараа
дамжин суухад эрх нээгдэнэ.
Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр
чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй. Мөн буух
хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй боломжгүй болох
талаар албаны хүн мэдээллээ.
Амар