Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой өнөөдөр тохиож байна. Түүнчлэн энэ сарын 10–ны өдөр \”Хүний
эрхийн өдөр” буюу \”Ардчилалын баяр” болох гэж буйтай холбогдуулан АН–ын зүгээс анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүлээд байна.
Энэ сарын 9 хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах уг зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны АН–ын удирдах ажилтнууд, идэвхитэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм. Энэ үеэр АН–ын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ
УИХ дахь АН–ын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэргжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж.
Тус намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэргжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ. Мөн намын анхан дунд шатны гишүүдийг чадавхжуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны
зөвлөгөөний үеэр болох юм байна.
Ж.Бат