Өнгөрсөн
сарын 27-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худагт түлэгдэж
нас барсан, нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй хүний цогцос
байсныг онцгой байдлынхан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар бид мэдээлсэн.
Харин өнөөдөр дахин нэг хүн дулааны худагт амиа алдсан байдалтай
олджээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд дулааны
шугамын худагт 42 настай, эрэгтэй хүний цогцос байсныг тус дүүргийн онцгой
байдлын газрын алба хаагчид шөнийн 02 цагийн үед очиж гаргасан байна. Цогцсыг
тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн
өгчээ.