Гүржийн экс
ерөнхийлөгч Михайл Саакашвилиг гэмт хэргийн зохион байгуулалтад тусалсан хэрэгт
сэжиглэн баривчилсны дараа түүнийг суллахыг шаардсан дэмжигчид нь жагсаал
зохион байгуулж, суллуулжээ. Ноён Саакашвили нийслэл Киев хот дахь дэмжигчдэдээ
хандан одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкод ял тулгахыг уриалсан байна.Тэрээр
2015 онд Гүржийн иргэншлээ орхиж, Украйны иргэн болсон билээ. Саакашвили нь одоогийн
ерөнхийлөгчийн гол дайсан болоод байгаа юм. Тэрээр авилга хээл хахуулийг
эсэргүүцэхгүй байна хэмээн ерөнхийлөгч Порошенког буруутгаад байгаа аж.
Нэг
гартаа гав барьж, олон зуун хүнээр хүрээлүүлсэн ноён Саакашвили дэмжигчдээ
Украйны парламентын ордон хүртэл жагсахыг уриалаад \”Би Порошенког суудлаас нь
тайван замаар огцруулах эсэргүүцлийг эхлүүлэхийг уриалж байна.” хэмээн чанга
яригчаар мэдэгдсэн байна. Түүнийг зугтсан эсэх талаар албаны хүмүүс тайлбар
хэлээгүй аж. Үүний өмнө Саакашвилиг багтай хүмүүс гэрээс нь баривчлаад байсан
юм.
Ноён
Саакашвилиг баривчилсан явдал нь Украйнд Кремлийн эрх баригчдын өшөөг авах
гэсэн оролдлого байсан гэж Украйны ерөнхий прокурор Юрия Луценко мэдэгджээ. Түүнийг
Украйны экс ерөнхийлөгч Виктор Януковичтой холбоотой гэмт бүлэглэлээс
санхүүжилт авсан хэмээн сэжиглэж байгаа юм. Гэм буруутай нь тогтоогдвол
Саакашвилид таван жилийн ял ногдуулах аж.
Орчуулсан Б.Болормаа