Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 4-ний өдөр хуралдаж, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны Үндсэн чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 12 асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм.
Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлага тавьж, тэр хүртэл хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэнээр хуралдааны үйл ажиллагаа гацаанд орж, тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.
Харин аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан \”Аймгийн ИТХ-ын хорин хэдэн төлөөлөгч хуралдаанаа хийж, 2018 оны төсвийг баталлаа\” гэж өнөөдөр мэдээлэв. Түүнчлэн аймгийн ИТХ дахь АН-ын 16, МАН-ын 5 төлөөлөгч \”аймгийн төсвийг баталсан\” гэх асуудлаар Хурлын даргад мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд: \”ИТХ-ын 17 төлөөлөгч хуулийг ноцтой зөрчин байж хувийн ашиг сонирхлын үүднээс аймгийн 2018 оны төсвийг баталсан явдлыг эсэргүүцэж байна\” хэмээжээ.
Ж.Бат