Британийн 52 настай
загасчин Жереми Вейд Африкийн Конго голоос нэг аймшигт загас барьсан бөгөөд уг
загасыг өдгөө Голиат бар загас /Goliath Tigerfish/ гэж нэрлэх болжээ. Голиат нь дэлхийн цэвэр устай голын хамгийн том
загасны нэг бөгөөд пиранна загаснаас илүү үхлийн аюултай аж. Голиат нь пиранаас
биеэр томын дээр аварга цагаан загас /Great
White Shark нь акулын төрөл
дотроо хамгийн том биетэй, хамгийн аймшигтай нь/-ны шүдний хэмжээтэй 32 ширхэг
шүдтэй бөгөөд хүн болон матар луу дайрах нь элбэг байдаг байна. Голиат нь 1,5
метр урт, 70 кг жинтэй аж.