Энэ бол Дорнод аймгийн Чойбалсан хотод сүндэрлэсэн \”Бөртэ-Үжин\”-ий цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө. 2015 оны долдугаар сард нээлтээ хийжээ. Бодвол БНХАУ-ын санхүүжилтээр энэхүү цэцэрлэгт талбайг засварласан байх. Гэлээ гэхдээ эх орныхоо хөрсөн дээр хятад ханзтай хөшөө дурсгал босгох нь хэр зохимжтой вэ. Надад бол Монголд бус харин хятадад энэхүү хөшөө сүндэрлэсэн мэт л харагдаж байна. Одоо тэгээд дипломат харилцаа, найрсаг хөрш энэ тэр яриад унав аа. Эх түүхээ мартаж байгаа хойч үед минь ийм л хөшөө дурсгал үлдээж болохгүй. Тэгээд ч хятад хороолол хүртэл Дорнодод бий болсон гэх мэдээлэл байна. Цөөхөн хүн амтай Монгол улсад уусгалт явагдаж болохгүй л юмсан. Өөр ямар ч хэлбэрээр найрсаг хөршөө магтаж, дипломат харилцаагаа дээдэлж болно. Энэ лав биш шүү. Энэ хөшөө одоо байдаггүй бол Дорнодын удирдлагуудад баяр хүргэе. Харин байгаа бол үр хойчоо бодоод өөрчлөөсэй л гэж хүсье дээ.