Налайх дүүргийн 250 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаж,
цас мөс цэвэрлэгээний ажилд оролцуулж байна. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ТНҮХ-ийн дарга П.Нарантуяа,
ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг нар оролцож, түр ажлын байранд зуучлагдаж байгаа
иргэдтэй уулзлаа.
Хөдөлмөр хамгааллын яамны тушаалаар өвөлжилт хүндэрч байгаа
болон замын цас мөс халтиргаа гулгааг арилгах үүднээс нийтийг хамарсан ажлыг дүүргийн хэмжээнд эхлүүллээ. Энэхүү түр ажлын байранд ажиллаж
байгаа иргэдийг 7 хоногийн хугацаатай ажлуулах бөгөөд өдрийн 28000 мянган
төгрөгөөр ажлуулж байгаа аж.