Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудалд нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий 21 гишүүн гаргаад байгаа. Энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, томилгооны сонсгол явуулах эсэхийг хэлэлцсэн байна.
Ажлын хэсэг томилгооны нээлттэй сонсгол явуулах шаардлагагүй гэж үзжээ. Учир нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Элчин сайдыг томилно гэсэн заалттай. Тиймээс уг томилгооны асуудал бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчид хамаарна гэж ажлын хэсэг үзсэн байна. Харин томилгооны сонсгол явуулах санал гаргасан Ж.Батзандан нарын гишүүд ажлын хэсгийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа сурагтай.