сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд БНСУ-ын Чежү аралд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус
өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар
чуулган болж байна.
Өнөөдөр тус чуулганаар \”Уул овоо тахих Монгол зан үйл\”-ийг
ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад
бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх
соёлын биет бус өв юм.
Овоо
тахилга нь анх бөө шүтлэгтний тахилгын нэг ёс байснаа хожим бурхны шашны нэгэн
ёслол болжээ. Овооны наадамд охин хүүхэд уралдааны морь унадаггүй, эзэндээ
ээлгүй гэдэг.
Овооны
дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх,
чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой
цээрлэдэг уламжлалтай. ‘’Овооны эхэн тандаа, Олзны эхэн наддаа’’гэж хэлээд
чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог ёстой хэмээн судар номд бичсэн байдаг ажээ.