Дэлхийн улс орнууд сунгалтын хуудастай паспорт ашиглахаа
болиод удаж байна. Харин манай улс сунгалтын хуудас бүхий гадаа паспорт
ашигладаг учир гадны виз олгоход сул тал болдог аж.
Тиймээс ирэх 2013 оноос эхлэн гадаад паспортын загварыг
шинэчилж, тухай иргэнийн хувийн мэдээлэл бүхий өндөр нууцлалтай \”чип”-тэй болох
гэнэ. Ингэснээр иргэд олон улсад илүү хялбар зорчих боломжтой
болохоос гадна бусда улсын виз даруулахад илүү хялбар болно гэж албаныхан
онцолж байгаа аж.
Гэвч иргэний цахим үнэмлэх шиг юм болох вий гэсэн айдас
байна. Уг нь иргэний цахим үнэмлэхийн давуу талыг үйлдвэрлэхээс өмнө хангалттай
сурталчилсан. Гэвч яг амьдрал дээр өмнөх цэнхэр үнэмлэхээсээ ялгагдах зүйл огт
байгаа. Зүгээр л хэн нэгний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болсон гэж
харагддаг. Тэгвэл чиптэй
өндөр нууцлалтай гадаад паспорт ч бас хэн нэгний бизнесийг дэмжсэн үйл
ажиллагаа болох вий.
Амар