Хүүхдийн хүчирхийлэл олон
нийтийн өмнө ил болсоор байна. Энэ тал дээр \”Нүдээ нээ” ТТБ дуу
хоолойгоо нэгтгэн аян өрнүүлж байгаагаа олон нийтийн
мэдээллийн хэрэгсэлээр мэдэгдээд буй.
Хэд хоногийн өмнө Монгол HD телевизийн хамт олон Төв аймагт ажиллажээ. Энэ үеэр эмнэлгийн гадаа зургаан
настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоон шийтгэж байгаа ээжтэй тус телевизийнхэн таарсан байна. Улмаар тэд тэрхүү ээжийг яагаад ингэж байгааг нь асууж, тодруулхад \”охин нь өөрийг нь алгадсан учраас шийтгэх гэж
гадаа зогсоосон” гэж хариулжээ. Харин үүнийг харж тэвчээгүй Монгол HD телевизийнхэн уг эмэгтэйд тодорхой шаардлага тавьж,
холбогдох байгууллагад нь мэдээлсэн байна.
Ж.Бат