УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны
төсөвт хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 82.4 хувь
нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.Иймээс 2018 оны төсвийн
хуулийн зургадугаар зүйл болох зарлагатай холбоотой заалтууд хүчин төгөлдөр
үйлчлэхээр боллоо. Дээрх заалтуудын үйлчлэл уих ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах
боломжгүй гэж шийдвэр гаргасан өдрөөс эхлэн үйлчлэх юм.