Хятад, Солонгос… гээд гойчилдог ч гэсэн бэлэн гоймон бидний хүнсний хэрэглээний салшгүй нэг хэсэг болчихлоо. Өдөр бүр хүнд махан хоол идэхээс татгалзаж, завгүй ажилтай үедээ гялс ус буцалгаад гоймон дэвтээгээд идчих ч бас зүгээр шүү дээ. Тэгвэл гоймон дан усанд дэвтээж, эсвэл буцалгаж идэхээс өөр олон сонирхолтой аргаар хоолны нэг хэсэг болгож ашиглаж болох юм байна. Та дараах бичлэгийг үзээд орой, өдөр, өглөөн цайндаа туршаад үзнэ биз.