Улсын
Нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй \”Эмчилгээний дараах
хяналтын төв” байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү
төвийг байгуулснаар БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд эх
орондоо эмчийн хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэх юм байна. Манай
улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт
алдагдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчдог нь тухайн хүнд санхүүгийн дарамт
болохоос гадна маш их цаг хугацаа алддаг байна. Тэгвэл төсөл хэрэгжсэнээр хоёр улсын эмч,
мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ
хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зорилгоор
эх орондоо мэдээлэл харилцааны технологид суурилсан төвтэй болох ажээ.
Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар манай улсын 115 иргэн БНСУ-д эмчилгээнд хамрагдсан байна.
дурдахад, УНТЭ нь Гэгээн Мария эмнэлэгтэй 2012 оноос чөмөг шилжүүлэн суулгах
төсөлд хамтран ажиллаж байгаа юм байна.