Автомашины алдарт үйлдвэрлэгч Volkswagen-ийн экс захирал цэвэр агаарын хуулийг зөрчихөд тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр түүнд долоон жил шоронд хоригдох ял, 400,000 долларын торгууль ногдуулсан байна. Ингэснээр Оливер Шмидт нь дизель түлшний хаягдлын хэрэгт холбогдон АНУ-ын шоронд хоригдох ял авсан хоёр дахь хүн болж байгаа аж.
Volkswagen нь 2015 оны есдүгээр сард АНУ-ын хорт ялгарлын сорилуудыг хуурах хууль бус программ хангамж ашигласнаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү хэрэг нь ойролцоогоор 30 тэрбум доллараар үнэлэгджээ.
АНУ-ын хуулийн байгууллагынхны мэдэгдсэнчлэн Volkswagen нь шалгалтын явцад дизель машинууд нь энгийн үеийнхээс бага хий ялгаруулах боломжтой тусгай программ хангамжийг суулгасан хэмээн буруутгасан байна. Зарим тохиолдолд ялгаруулж буй хий нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 30 дахин их байсныг холбогдох мэргэжилтнүүд нь тогтоожээ.
2006-2015 оны хооронд Volkswagen компани АНУ-д 600,000 автомашин борлуулсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад 11 саяыг худалдсан аж.
Б.Болормаа