Алдарт зураач Леонардо Да Винчийн
бүтээл хэмээн үзэж буй Христийн 500 жилийн настай хөрөг зураг Абу Даби дахь
Луврын музейд тавигдах нь ээ. Нээгдээд удаагүй шинэхэн музей твиттерт тухайгаа
зарласан ч, өнгөрсөн сард дээрх зургийг дуудлага худалдаан дээр худалдаж авсан
эсэх талаар тодорхой зүйл мэдэгдээгүй байсан юм.
Харин хэвлэл мэдээллийнхний
дамжуулснаар уг бүтээлийг Саудын хунтайж авсан байна. Сальватор Мунди нэртэй
тус зураг Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр 450 сая доллараар зарагдаж дээд
амжилт тогтоосон билээ. Ингэснээр хамгийн өндөр үнэ хүрсэн уран зураг болж
байгаа юм.
20 гаруй минут үргэлжилсэн дуудлага
худалдаан дээр утсаар холбогдон худалдаж авсан цаад эзэн нь хэн болох нь
тодорхойгүй байсан бол New
York Times сонин ийнхүү хунтайж Бадер бин Абдулла байсныг зарлалаа.
Б.Болормаа