Засгийн газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн
өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын
шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл энэ жил Их эзэн Чингис
хааны төрсөн энэ сарын 12-нд тохиож байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын
өдөр болгон бүх нийтээр амрах болсонтой холбогдуулан энэ сарын 12-нд Монгол
улсад бүх нийтээр амарна. Тэгвэл энэ
өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол төрийн дээд шагнал болох \”Чингис
хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулах бөгөөд \”Чингис хаан”-ы одонгоор зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог шагнахаар болжээ.