Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар орчин үеийн техникээр тоноглогдсон мэдүүлэг авах өрөөг ашиглалтад орууллаа.
Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын ерөнхий Прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангаж, стандартын дагуу тус аймаг дуу, дүрсний бичлэг хийх орчин үеийн техникийн шаардлагыг хангахуйц хяналтын төвлөрсөн систем бүхий мэдүүлэг авах хоёр өрөөг ашиглалтад оруулжээ.
Стандартын шаардлага хангасан өрөөтэй болсноор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон иргэд мэдүүлгээ үнэн зөв, гадны дарамт шахалтгүй мэдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хувь хүний нууцыг бүрэн хамгаалж, хадгалах боломжийг бүрдэж байна.
Гэмт хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгөөрөө хохирдог тул хохирогчийн анхны тайлбар, мэдүүлэг нь хэрэг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тиймээс тусгайлсан мэдүүлгийн өрөөтэй болж байгаа нь том дэвшил хэмээн тус аймгийн цагдаагийн газрынхан үзэж байгаа юм байна.