Хятадад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидуудын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна. Одоогоор манай тамирчид гурван дээд амжилт шинэчлэн тогтоогоод байгаа төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ байна.
Энэ зурганд наана нь сууж буй 60-тай тамирчин бол Дэлхийн 8 удаагийн аварга, оюуны спортынхны дундаас хамгийн анхны казинод орохыг нь хориглосон хүн. Нэг цагт Герман хэлний 320 үг тогтоож, 15 минутад 150 ханз тогтоож, 7 хэлээр гайхалтай ярьдаг дэлхийн хамгийн супер санах ойтон болсон Доминик О`Брайн юм.