\”Номин Талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн одоогоос
хоёр жилийн өмнө хайрт гэргийгээ хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнээс хойш дуучин Т.Дэлгэрмөрөн
охинтойгоо үлдэж сэтгэлээ хатамжлан өдийг хүрсэн. Дуучин Т. Дэлгэрмөрөн саяхан
өөрийн цахим хуудаснаанас барсан ээж болон хайрт гэргийгээ зүүдэндээ
харсан тухайгаа бичжээ.Тэрбээр”Авралт
хоёр бурхад минь анх удаа хоёулаа зүүдэнд минь ирлээ. Яг л хэвээрээ,
зангаараа, ялангуяа манай хүн Монгол хоолоо их санасан байх юм, эрхлээд, инээд
алдаад. Томоо өргөө цагаан гэрт түм буман хүн бужигнаад л тэнд юу болж байгаа
юм бол гэтэл төр надад хишигээ хүртээсний найр гэнээ хөөрхий. Урд нь усан нүдэн
том нуур байх юм.Үсэрч ороод сэлэхээр баахан жараахайнууд байж байх
юм. Багын найзууд намайг дуудаад л байж ядаад орилолдох юм. Гэнэт миний гэдэс
өвдөөд тэдэнрүү биш нойлруу гүйлээ. Тэнд баахан ялгадас, би огиудас хүрж арай
гэж цэвэршлээ. Эргээд нэг хартал би орондоо хэвтэж байх юм. Хаана байна бүгд
гээд сэртэл хамар даган нулимс урсан зүүдэлсэн байлаа хөөрхий минь. Сайхан зүүд
цаанаа нэгийг хэлэх шиг. Юу хэлэх гээ юм болдоо, мэддэгээсээ хуваалцаач мэргэн
олон ах дүүс минь. Сонссон бүхнээсээ хуваалцаач, сонор сэрэмжээ нэг шалгая
байз” хэмээн бичсэн байна.