Хойт туйлын үзэсгэлэнт гайхамшиг мөдхөн дэлхийн
хөрснөөс арчигдаж магадгүй.
Ах дүү Люмерүүдийн \”Себастьян Коуплендийн Цэвэр Арктик” үзэсгэлэн Орост,
байгаль хамгаалах өдөрт зориулан гарсан бөгөөд сүүлийн арваад жил хойд туйлын
орчимоор хийгдсэн, Норвеги, Канад, АНУ, Гренландын аялагчид, Хойд Мөсөн далай
ба Антрактидийн хагас арлуудын нийт 50 гаруй зурагууд хамруулахдаа цаг уурын
асуудалд хүн төрлөхтний анхаарлыг хандуулах, арктикийн мөс хайлах нь гарцаагүй
болсныг үзүүлэхээр зорьжээ. ”Би энэ ертөнцийг хайрлахад, хүмүүст туслах, тэдний сэтгэл
дотор энэ ердтөнцийг хадгалан үлдээх хүсэл төрсөн”-гэж тэр хэллээ.
Хойд туйлын гахамшигт үзэсгэлэн
удахгүй Дэлхийн хөрснөөс бүр мөсөн алга болно-үзэсгэлэнгийн анхааруулга ”Ленты
ру”.
1.« Энэ гайхамшигт дүрсийг харж байна уу,
хэдхэн километрийн цаана байгаа юм шиг, гэвч үнэн хэрэгтээ дэндүү хол тэгээд ч
асар том байгаа юм. Тэнгэр үүлээр бүрхэгдэх үед чамд энэ бүхэн бүр харагдахгүй
алга болно”-гэж Коупленд ярьж байна.»
2. « Үүнийг харахад чиний
дотор ямар нэг аймшигтай араатантай тулгарах юм шиг эсвэл чамайг болон чиний
майхныг бүрхээд авах ч юм шиг санагдана. Энэ л Хойд туйлын аялагчдад хамгийн
хүнд бүсэд тооцогддог юм.»
3. « Над шиг хүнд бол бүгд
нийлээд нэг бүлэг зураг болж дэлгэгдэнэ.
Нарны гэрэл болон тусгалууд хязгаарлагдмал гэрлийн солонгыг үүсгэнэ. Нэг
цэг дээр төвлөрөөд ширтвэл говь,цөлийн дэлгэмэл гайхамшиг харагдана.»
4. « Туйлд багахан өнцөгөөр
туссан гэрэлд харагдана. Заавал эрт босох гээд хэрэггүй, тохиромжтой гэрлийн
тусгал хүлээлгүйгээр энэ гайхамшиг илхэн харагдана.
5. «Дрейкин хоолоогоор хэдэн
өдөр хөвөх явцад тэнгэрийн хаяанд олон тооны дарвуулт хөлгүүд байсаар байгаад
ойртоод очиход энэ бүгд ердөө л зэрэглээ байлаа».
6. « Салхи, урсгал болон түрлэгээс шалтгаалан
мөсний нүүдэл алхам тутамд чинь гэдрэг түлхэх бөгөөд замынхаа арав хүртэлх хувийг алдах болно\”.
7. « Хойд туйлд мөсний зузаан
аажмаар багасаж байгаа бөгөөд мөс бүхэлдээ өмнөхөөсөө хурдтай урсдаг болжээ.
Энэ бүгд чиний явах замд саад ихтэй болж жилээс жилд аялалын зам аюултай болно.
Магадгүй хэдхэн жилийн дараа тэнд очих боломжгүй ч болно ».
8. « Хойд Мөсөн Далайд
дулаарлаас Дэлхийн тэнгис, далайн түвшин нэмэгдэж үүнээс үүдэн тэнд хотын эргэ
орчимоос хүмүүс нүүхэд хүрнэ ».
9. « Би 2010 онд Гренландад байсан бөгөөд
хоёр жилийн дараа аралын мөсөн хавцалуудын 97 хувь нь хайлсан юм. Энэ нь тохиолдол
байсан бөгөөд сүүлийн 100 жил ийм зүйл тохиолдож байгаагүй билээ ».
10.« Урт хугацааны аялал эхэллээ-энэ бол там
билээ.Чиний алхам бүрт зүрх шимшрэх бөгөөд түүнийг тэвчих л болно. Өөртөө энэ
бол чиний үүрэг-ажил гэж бодоод зүгээр л хөлөө зөөх болно ».