- ШУТИС-ын номын санд Усны эрдэмтэд хүүхэд залуустай усны үнэ цэнийн талаар ярилцана.
- Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Бизнесийн \”Ногоон гарц 2017” Үндэсний чуулган 09.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
- Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, Оросын нээлттэй цомд амжилттай оролцсон Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид 07.00 цагт Москва-Улаанбаатарын нислэгээр ирнэ.
- 11.00 цагт МУБИС-ийн төв номын сан 301 тоотод \”Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг МУБИС-ийн төв номын санд залах ёслолын ажиллагаа болно.
- Монгол Улсын Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй \”ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөнийг 08.30 цагаас Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулна.
- Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор \”Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар Их хурал\” Төрийн ордонд 11.00 цагт эхэлнэ.